Хорооны ажлын алба

1. Хорооны өдөр тутмын ажлыг түүний ажлын алба хариуцан гүйцэтгэнэ.
2. Ажлын албаны чиг үүргийг жендэрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

Ажлын алба дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • Хорооны жил бүрийн үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулах, хэрэгжилтийг хариуцан зохион байгуулах;
  • Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Хорооны шийдвэрийг холбогдох албан тушаалтан, аж ахуйн нэгж, байгууллага хэрэгжүүлж байгаа байдалд хяналт тавьж, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах;
  • Хорооны үйл ажиллагаанд шаардагдах тайлан, мэдээ, статистик тоо баримт, лавлагааг холбогдох байгууллагаас гаргуулах, бэлтгэх, мэдээллийн сан бүрдүүлэх;
  • Хорооны хуралдааныг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах, Хорооны шийдвэрийг хэлбэржүүлж гаргах;
  • Хорооны үйл ажиллагааг олон нийтэд мэдээлэх, сурталчлах арга хэмжээг зохион байгуулах;
  • Хорооны салбар хороо, зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, үйл ажиллагааг нь уялдуулах.

/Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 323 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДҮРЭМ/