Үндэсний статистикийн хороо, Жендэрийн үндэсний хороо хамтран ажиллах ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ байгууллаа

Үндэсний статистикийн хороо болон Жендэрийн үндэсний хороо нь хамтран ажиллах ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ байгуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2018/11/14) 12.00 цагт Үндэсний Статистикийн Хорооны хурлын танхимд боллоо.

Энэхүү санамж бичгийн зорилго нь, “Монгол Улсын Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль”-д заасан  хүйсээр ангилсан албан ёсны статистикийн болон бусад мэдээллийн ил тод, нээлттэй, хүртээмжтэй байдлыг хангах; хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангасан эсэх талаар дүн шинжилгээ хийлгэх, түүний дүнг хэрэглэгч болон олон нийтэд хүргэх нөхцлийг хангах; жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах; салбар, орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх; Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор баталсан “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр”-т тусгасан жендэрийн статистикийг нэгтгэн боловсруулах программ хангамжийг нэвтрүүлэх; жендэрийн статистикийг бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд ашиглах аргачлал боловсруулж хуулиар үүрэг хүлээгчдэд хүргүүлэх; жендэрийн статистикийн мэдээллийн санг бүрдүүлж, тогтвортой хэвийн ажиллагааг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэхэд оршино.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар жендэрийн статистикийг бодлогын түвшинд ойлгон хэрэглэх, түүний ач холбогдлыг төр, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад таниулахад бүх талаар хамтран ажиллах, жендэрийн статистикийг бодлого, төлөвлөлт, үйл ажиллагаанд ашиглах аргачлал боловсруулж хуулиар үүрэг хүлээгчдэд хүргүүлэх, жендэрийн мэдээллийн сан бүрдүүлэх, нэгдсэн сүлжээ байгуулах, түүний хэрэглээ, хэрэгжилтэд анхаарах асуудлаар холбогдох сургалтуудыг тогтмол хамтран зохион байгуулж, үр дүнд хяналт тавьж ажиллах, жендэрийн мэдээллийн сангийн тогтвортой хэвийн ажиллагааг хангах, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр талуудын хамтын ажиллагаа эрчимжих үр дүн хүлээгдэж байна.

AI5wDtfutE8bKkB.JPG