ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ КОМИСС БАЙГУУЛАХ ТУХАЙ ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ТОГТООЛ БАТЛАГДЛАА

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2019.01.16- ны өдрийн хуралдаанаар Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад “төрийн албан хаагчийн” төлөөлөл гэж заасан тул сонгон шалгаруулалтад зөвхөн төрийн албанд ажиллаж байгаа төрийн албан хаагч оролцох, сонгон шалгаруулалтыг хөндлөнгийн нөлөөгүй шударга явуулах зорилгоор 7 хүний бүрэлдэхүүнтэй комисс байгуулж ажиллуулахаар “Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах журам”-д тусгажээ. Комиссын бүрэлдэхүүнд Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын алба, Төрийн албаны зөвлөлийн ажлын алба, Шүүхийн ерөнхий зөвлөл, Жендэрийн үндэсний хороо, Засгийн газрын харьяа төрийн албаны сургалтын байгууллага, Үндэсний аудитын газар, Авлигатай тэмцэх газрын төлөөллийг оролцуулахаар заасан байна.

Монгол Улсын Төрийн албаны тухай хуулийн 68 дугаар зүйлд заасны дагуу Төрийн албаны зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх төрийн албан хаагчийн төлөөллийг сонгох сонгон шалгаруулалтын бүртгэл өнөөдөр /2019.01.17/ Төрийн албаны зөвлөлийн байранд явагдаж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг доорх линкээр орж үзнэ үү.

http://csc.gov.mn/s/44/446
http://csc.gov.mn/s/44/447