НҮБ-ЫН ХҮН АМЫН САНГИЙН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ХАТАГТАЙ НАОМИ КИТАХАРАГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсын Ерөнхий сайдын жендэрийн асуудал эрхэлсэн зөвлөх Д.Сүхжаргалмаа, Жендэрийн үндэсний хорооны нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр нар  Монгол Улс дахь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч хатагтай Наоми Китахараг томилолтын хугацаа нь дуусгавар болж буйтай нь холбогдуулан хүлээн авч уулзаж, хамтын ажиллагаандаа талархал илэрхийлэхийн ялдамд цаашдын ажилд нь амжилт хүслээ.

НҮБ-ын Хүн амын сангийн  Улс орныг дэмжих хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх  Харилцан ойлголцлын санамж бичигт Жендэрийн үндэсний хороо 2007 онд гарын үсэг зурснаас хойш бидний хамтын ажиллагаа өнөөг хүртэл амжилттай үргэлжилж байгаа билээ.

НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүд нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хууль эрх зүйн орчинг бий болгоход шийдвэр гаргагчдын дэмжлэгийг нэмэгдүүлэх, үндэсний, орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж хамтын ажиллагаа улам өргөжин тэлж байна.

Наоми Китахара нь НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгчөөр ажиллах хугацаандаа Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүн амын сангийн хамтын ажиллагааг  өргөжүүлэн бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” /2016-2020/ төслийг  Жендэрийн үндэсний хороотой хамтран амжилттай хэрэгжүүлж байна.

Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах, жендэрт суурилсан хүчирхийллэээс  урьдчилан сэргийлэх чиглэлээр НҮБ-ын Хүн амын сангаас дэмжлэг туслалцаа харамгүй үзүүлж байсан нь хатагтай Наоми Китахарагийн ажлын үр дүн гэдгийг онцолж цаашдын ажилд нь амжилт хүслээ.

mfz815uajibK8tW.jpeg