ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ 2019 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаан 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Төрийн ордны “Нутгийн удирдлагын танхим”-д боллоо.  Тус хуралдаанаар хорооны 2018 оны үйл ажиллагааны тайлан, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа.  Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд манлайлан ажилласан Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Жендэрийн салбар зөвлөл, Баянхонгор, Дорнод аймгийн Жендэрийн салбар хороог тус тус өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.  Түүнчлэн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3.12-т заасны дагуу Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангахад олон жил, тасралтгүй, үр бүтээлтэй ажиллаж, үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий иргэдийг Төрийн дээд шагналд нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.

ncQXwDADymhJnmO.JPGIcmX7PdqTQeBRPZ.JPGBo9mi9sSJVtn0Kl.JPGwFBDrYZBGDZE1nE.JPG