“ГЭР БҮЛИЙН ҮНЭТ ЗҮЙЛ-ИТГЭЛЦЭЛ: ХҮЧИРХИЙЛЛИЙГ БУУРУУЛАХАД ЗАЛУУЧУУДЫН ОРОЛЦОО” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗАРЛАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос нь Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллийг түгээх зорилгоор их дээд сургуулиудын оюутнуудын дунд “Гэр бүлийн үнэт зүйл-итгэлцэл: хүчирхийллийг бууруулахад залуучуудын оролцоо” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулна.

Эрдэм шинжилгээний хурлын зорилт:

  • Гэр бүлийн хүчирхийллийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээллээр хангах
  • Гэр бүлийн хүчирхийллээс ангид аюулгүй, хүний эрхийг хамгаалсан таатай орчин, нийгмийн сэтгэлгээг бий болгох

Хүрэх үр дүн: Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон нийтийн мэдлэг ойлголт, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх. Жендэр, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр мэдээ мэдээллийг бэлтгэн олон нийтэд түгээх

Хамрах хүрээ: МУИС, МУБИС,  ХААИС, ШУТИС, ХИС болон төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургуулиудын оюутан залуус эрдэм шинжилгээний илтгэл бэлтгэн оролцоно. 

Сэдвийн хамрах хүрээ, агуулга: “Гэр бүлийн үнэт зүйл-итгэлцэл: хүчирхийллийг бууруулахад залуучуудын оролцоо. Үүнд:

  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга замыг тодорхойлох
  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд олон нийтийн мэдлэг ойлголтыг  нэмэгдүүлэх нь
  • Хэвлэл мэдээлэл дэх мэргэжлийн ёс зүй ба жендэрт суурилсан хүчирхийлэл
  • Хэвшмэл ойлголт хандлага ба жендэрт суурилсан хүчирхийлэл
  • Цахим орчин дахь жендэрт суурилсан хүчирхийлэл
  • Гэр бүлийн хүчирхийллийг бууруулахад залуучуудын хандлага, оролцоо
  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх эрх зүйн орчны өнөөгийн байдал, түүнийг боловсронгуй болгох нь
  • Хүчирхийлэл үйлдэгчдийн сэтгэл зүй, зан үйлд нөлөөлөх эерэг хандлагыг бий болгох нь
  • Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр, түүний үр дагаврыг шийдвэрлэх нь
  • Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Олон Улсын туршлагаас суралцах нь
  • Боловсрол бодлогоор  гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх явцыг дэмжих нь
  • Гэр бүлийн хүчирхийлэл: Эцэг эхийн үүрэг оролцоо

Зохион байгуулагч байгууллага: Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо, Жендэр консорциум, Хүмүүнлэгийн их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхим

Дэмжигч байгууллага: Щвейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сан

Оролцогч байгууллага: МУИС, МУБИС,  ХААИС, ШУТИС, ХИС болон төрийн болон хувийн хэвшлийн их дээд сургуулиудын оюутан залуус, хамтран ажиллагч төрийн болон ТББ-ууд, Олон Улсын байгууллагын төлөөллүүд

Илтгэлийн агуулгад тавигдах шаардлага:

  • Илтгэлийн сэдэв нь санал болгосон ерөнхий агуулгын хүрээнд байх
  • Бодит баримт судалгаанд үндэслэн, шинэлэг санаа дэвшүүлсэн байх
  • Бодит мэдээлэл ашиглаж баримт материал хавсаргаж болно. ( холбогдолтой зураг оруулж болно)
  • Илтгэлийн хураангуйг боловсруулсан байх
  • Хуралд ирүүлсэн илтгэлийг оролцогчдод буцаан олгохгүй бөгөөд зохион байгуулагч тал иш татахыг зөвшөөрсөн байх

Илтгэлийн бүтцэд тавигдах шаардлага:

  • Итгэлийн нэр
  • Зохиогчийн овог, нэр, нас, хүйс (оюутан суралцагч бол сургуулийн нэр, анги) холбогдох утас, цахим шуудангийн хаяг тодорхой бичих
  • Илтгэлийн үндэслэл, зорилго, ач холбогдол
  • Онол арга зүйн үндэс
  • Судалгааны арга зүй, аргачлал
  • Судалгааны үр дүн
  • Дүгнэлт, санал зөвлөмж
  • Ашигласан материалын жагсаалт
  • Илтгэлийн хураангуй 3-4 хуудсанд багтсан байх
  • Дэлгэрэнгүй илтгэл 6-10 нүүрт багтсан байх

Илтгэлийн бичвэрт тавигдах шаардлага:

  • Үсгийн фонт Arial-ын 12, мөр хооронд 1,5 зайтай бичих, цаасны хэмжээ А4, 6-10 хуудас, Монгол хэлээр
  • Ишлэл, зүүлт, ном зүйтэй байх /Wikipedia- ээс мэдээлэл авч ишлэл, зүүлтэнд оруулахаас зайлсхийх/
  • Хамтарсан илтгэл байж болох /2-3 оюутан/
  • Илтгэл утга найруулга, үг үсгийн алдаагүй байх
  • Илтгэл тавих хугацаа 10-15 минут байх

Илтгэгчид тавигдах шаардлага: Илтгэлээ ирүүлэхдээ бүрэн илтгэл 1 хувь, хураангуй илтгэл 1 хувийг тус тус хэвлэж ирүүлсэн байх, танилцуулгыг MS Powerpoint дээр 10-15 минутад танилцуулахаар бэлтгэх

Шалгаруулалт: Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн илтгэлүүдийн шалгаруулалт 3 үе шаттай, онооны системээр сонгон шалгаруулах журмаар явагдана.

  • 1 дугаар үе шат: 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр шилдэг 10 илтгэлийг шалгаруулж шалгарсан оролцогчдод холбогдох мэдээллийг хүргэнэ.
  • 2 дугаар үе шат: 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр  Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, шилдэг 10 илтгэлийг хэлэлцүүлэн 1, 2, 3 болон тусгай байр  шалгаруулна. 

Илтгэл хүлээн авах. Илтгэлийг 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг дуустал илтгэлийг  хэвлэмэл байдлаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн хичээлийн  II байрны 103 тоотод хүлээн авна. Мөн File хэлбэрээр enkhjargal@gender.gov.mnd_dagiimaa@humanities.mn цахим шуудангаар хүлээн авна. Холбогдох утас: 88070480, 99093733

Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт:

  • Эрдэм шинжилгээний хуралд ирүүлсэн шилдэг бүтээлүүдээр үзэсгэлэн гаргаж, хэвлүүлэн олон нийтэд сурталчилна.
  • Шүүгчдийн бүрэлдэхүүнд Жендэр консорциумын гишүүн, Жендэрийн үндэсний хорооны ажлын алба, хамтран хэрэгжүүлэгч байгууллагын төлөөлөл ажиллана.
  • Шалгарсан илтгэлийн эздэд шагнал гардуулах ажиллагааг 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Континентал зочид буудлын хурлын танхимд болно. Холбогдох утас: 88070480, 99093733

Шагналын сан: Нийт бүтээлээс:

  • I байр - Өргөмжлөл, 1,000.000 төгрөг
  • II байр - Өргөмжлөл, 800.000 төгрөг
  • III байр - Өргөмжлөл, 500.000 төгрөг
  • Тусгай байр 2:  тус бүр 200.000  төгрөг

Жич: Шалгарсан илтгэлийн зохиогчийн нэрийг дурдан хэвлэж, олон нийтэд түгээж, жендэр, хүний эрх, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх сургалт, сурталчилгаанд ашиглана.

http://www.gender.gov.mn, /www.facebook.com/gender.gov.mn/

www.facebook.com/Сэтгүүл зүй тэнхимХИС,