ЖЕНДЭР, ЖЕНДЭРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛ, ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АСУУДЛААР ОЛОН НИЙТИЙН ОЙЛГОЛТ МЭДЛЭГИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ, МЭДЭЭ МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭХ ЗОРИЛГООР ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ОЮУТНУУДАД СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хороо нь Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимтэй хамтран НҮБХАС-ын дэмжлэгтэйгээр жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэл, тэр дундаа гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллийг түгээх зорилгоор МУБИС, МУШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн оюутнуудад 2019 оны 02 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд семинар зохион байгууллаа.

Тус семинарыг МУШУТИС, МУБИС-ийн нийгмийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад жендэр, жендэрийн талаарх хэвшмэл сөрөг ойлголт, жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээ мэдээллийг “Хөөрхөн зүрхнүүдийн аян” ТББ-ын ерөнхий зохицуулагч н.Оюундарь, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад жендэрт суурилсан хүчирхийлэл, гэр бүлийн хүчирхийллийн талаарх хэлбэр, түүний сөрөг үр дагавар, хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, гэр бүлийн эерэг хандлагыг хэрхэн төлөвшүүлэх талаар кейс дээр суурилсан мэдээ, мэдээллийг “Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”ТББ-ын хуулийн зөвлөх Б.Санчир, хөтөлбөрийн ажилтан С.Байгалмаа нар хүргэлээ.    

BJOABSGIPhlAcOf.JPGPX8XnV2vfArLHYi.JPGKrbHIJ9BLyoSwP7.JPGT8j5VRmbjJxUNRv.JPG