МОНГОЛ УЛСАД ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ЧИГЛЭЛЭЭР ОЛОН ЖИЛ, ҮР БҮТЭЭЛТЭЙ АЖИЛЛАСАН Т.АМГАЛАН, Б.ОЮУН НАР “АЛТАН ГАДАС” ОДОНГООР ШАГНАГДСАНЫГ ХОРООНЫ ДАРГА ГАРДУУЛЛАА

Жендэрийн үндэсний хорооноос нэр дэвшүүлсэнээр Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр олон жил, үр бүтээлтэй ажилласан Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн гишүүн, “Хөгжлийн замнал сан” ТББ-ын гүйцэтгэх захирал Т.Амгалан, Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүн амын сангийн Жендэрийн хөтөлбөрийн зохицуулагч Б.Оюун нарын үр дүн, хөдөлмөрийг Төр, засгаас өндрөөр үнэлж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 42 дугаар зарлигаар “Алтан гадас” одонгоор шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн үндэсний хорооны дарга У.Хүрэлсүх шагналыг гардуулж хүндэтгэл үзүүллээ.
urKWeIG7nHLUbjO.jpgDW1q69ukn66QSgW.jpgb9lu6XE9FfWyyih.jpg