“Монгол Улсын Жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк 2016-2018 онд хамтран хэрэгжүүлсэн “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн гүйцэтгэгч байгууллагаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, хэрэгжүүлэгч байгууллагаар Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба ажилласан юм.

Жендэрийн тэгш байдлын талаар дэлхий нийт эрэгтэй, эмэгтэй хүйсийн харьцаа төдийгөөр хязгаарлаж үзэхээс татгалзсан бөгөөд, нийгмийн хүрээнд олон талт асуудал болохыг тодорхойлоод байгаа. Тэр ч утгаараа өнгөрсөн арав гаруй жилийн хугацаанд жендэрийн тэгш байдлыг хангах хүрээнд Монгол Улсын хууль эрх зүй, бодлого, тогтолцооны түвшинд ахиц гаргахын сацуу олон нийтийн ойлголт хандлагад өөрчлөлт гарч байгааг тайланд тусгасан байна.

9jhRRxSPCKCerA8.JPGa5md0gQBuQz8WDV.JPGLsyyrdZyrD9GU0j.JPG8fePXm7nb6xlVjb.JPGx2cLaOVe89Vn649.JPG2ABuo3Ajku0elTP.JPGFKXhXYWxbZgYk4g.JPG