Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд Төв аймагт ажиллалаа

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд Төв аймгийн Баянчандмань сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид болон багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдэд жендэрийн сургалт зохион байгууллаа.
            Сургалтыг Монголын Нутгийн удирдлагын холбооны Ажлын албаны дарга П.Янжинлхам ЖҮХАА-ны Салбар дундын зохицуулалт, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн О.Буянаа нар удирдан явуулж, нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, эрх зүйн үндэслэл, жендэрийн тэгш байдлыг хангах нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагааны зарчим болох нь, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн ач холбогдол, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо, түншлэл хамтын ажиллагаа сэдвүүдээр илтгэл мэдээлэл хийлээ.