ЗҮҮН БҮСИЙН СУРГАЛТ: “ҮНДЭСНИЙ БОЛОН САЛБАРЫН ЖЕНДЭРИЙН БОДЛОГО ТӨЛӨВЛӨЛТ, ТҮҮНИЙГ ОРОН НУТАГТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” ХЭНТИЙ АЙМАГ

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн дэмжлэгтэйгээр, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд зүүн бүсийн сургалтыг 09 дүгээр сарын 19-20-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар, төрийн албан хаагчдын жендэрийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, орон нутгийн хөгжлийн бодлогыг жендэрийн мэдрэмжтэйгээр төлөвлөх, жендэрийн талаарх олон нийтийн ойылголтыг нэмэгдүүлэхэд салбар дундын хамтын ажиллагаа, төр, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулахыг зорилоо.

Сургалтанд, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгуудын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнээс гадна Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хэлтэс, Эрүүл мэндийн газар, Боловсрол, соёл, спортын газар, харьяа байгууллага, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүний эрхийн комисс, бусад салбарын агентлагуудын төлөөлөл, нийт 100 хүн хамрагдлаа.

Сургалтыг Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн жендэрийн салбар хорооны дарга Н.Ганбямба нээж үг хэллээ.

Сургалтыг “Салбар орон нутгийн хөгжлийн жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техникийн туслалцааны төслийн жендэрийн зөвлөх багийн зөвлөх багш О.Оюунцэцэг, Т.Амгалан нар хөтлөн явуулсан бөгөөд жендэрийн тэгш байдал, жендэрийн бодлого төлөвлөлтийн талаарх чадавхийг бэхжүүлэхийн зэрэгцээ “Салбаруудын жендэрийн бодлого төлөвлөлтийг орон нутагт хэрэгжүүлэх арга зам, нөөц боломж” сэдвээр бүлгийн ажил, “Салбаруудын жендэрийн бодлого төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд орон нутгийн түвшинд хийгдэх зохицуулалт, түншлэл, хамтын ажиллагаа” сэдвээр хэлэлцүүлэг хийлээ. Мөн 6 салбарын жендэрийн талаар баримтлах бодлогыг хэвлэмэл байдлаар, сургалтын пресентаци, лекцийг хэвлэмэл болон компакт дискэнд хуулсан хэлбэрээр хүргэлээ.

Энэхүү сургалт нь салбаруудын орон нутаг дахь нэгжийн удирдах болон ахлах мэргэжилтнүүдийг хамруулж, чадавхийг бэхжүүлснээрээ жендэрийн тэгш байдлыг  салбарууд дахь жендэрийн бодлогыг салбар дунд танилцуулж, хэрэгжилтийг эрчимжүүлэхэд салбаруудын ажлын уялдаа холбоог сайжруулснаараа онцлог сургалт боллоо.

Сургалтын үнэлгээнээс үзвэл, сургалтын агуулга нь хэрэгцээнд нийцсэн бөгөөд зохион байгуулалтыг сайн гэж үнэлсэн. Мөн сургалтыг илүү өргөн хүрээнд бүх шатны төрийн албан хаагчид болон бүх түвшний удирдах ажилтнуудыг хамруулах, салбаруудын хамтын ажиллагааг өргөжүүлсэн энэ жишиг арга хэмжээг тогтмол давтамжтай зохион байгуулах, удирдах албан тушаалтнуудын жендэрийн тэгш байдлын талаарх ойлголт, мэдээллийг нэмэгдүүлэх, нөлөөлөх ажлыг эрчимтэй зохион байгуулах, сургалтын агуулга ба хугацаа төдийлөн нийцгүй, бага хугацаанд хэт их мэдээлэл хүргэж байгаа тул тухайн мэдээлэлд дүн шинжилгээ хийх, ашиглах боломж дутмаг зэрэг санал, шүүмж дэвшүүлснийг цаашид анхааран ажиллах болно.

tqysJIYOQnAsgRD.JPGS27JBGkTSUiHR0Y.JPGSyepSeQPByvsGSS.JPGyqyDHvUOo5cJrkE.JPG661jb7JBg3nwuwQ.JPGqaBKRfBpLqXPDyx.JPG2DIHHnyTW9Myjzy.JPGorAHJs12BBDATUx.JPGub6MB4DveIl4sos.JPGno5krygE5ywV0G8.JPGdgUtgHs1jIBky9V.JPGOyQEYzJXlisVeLn.JPG