Увс аймгийн холбогдох төрийн байгууллагуудын удирдлагатай уулзаж сайн туршлагын талаарх мэдээлэл, ач холбогдол, хамтын ажиллагааны чиглэлээр уулзалт зохин байгууллаа

Жендэрийн тэгш байдлыг хангах асуудлаар үндэсний хэмжээнд “сайн туршлага” бий болгох ажлын хүрээнд 21 аймгаас Архангай, Баянхонгор, Орхон, Өмнөговь, Сэлэнгэ, Төв, Увс аймгийн сайн туршлагууд сонгогдоод байна.
Сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхэд жендэрийн арга зүй, аргачлалыг хэрхэн ашиглах, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх чиглэлээр Хорооны ажлын алба, үндэсний шинжээчдийн төлөөлөл мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2019 оны 9 сарын 9-10-ны өдрүүдэд Увс аймагт ажиллаж байна.