Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд Өвөрхангай аймагт ажиллалаа

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид болон багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдэд жендэрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Монголын Нутгийн удирдлагын холбооны Ажлын албаны дарга П.Янжинлхам ЖҮХАА-ны Салбар дундын зохицуулалт, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн О.Буянаа нар удирдан явуулж, бүлгийн болон ганцаарчилсан ярилцлагуудыг зохион байгууллаа.