Баян-Өлгий аймгийн жендэрийн салбар хорооны гишүүдтэй уулзалт зохион байгууллаа

Уулзалтаар Үндэсний хөтөлбөр, аймгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар харилцан санал солилцож, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхийн сацуу, жендэрийин статистикийг бодлого төлөвлөлтөд ашиглах, жендэрийн тэгш бус байдлаас үүдэлтэй жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх асуудлаарх удирдлагуудын ойлголт, мэдлэгийг нэг мөр болгох зэрэг асуудлаар мэдээлэл солилцлоо. Түүнчлэн Цэнгэл сумын удирдлагуудтай уулзаж сумын төрийн албан хаагчдыг чадавхжуулах асуудлаар ярилцахын зэрэгцээ залуу малчин өрхийн хүүхдийн бага насны боловсролын асуудалд тулгамдаж байгаа асуудлаар ярилцлаа.