Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд Архангай аймгийн Хашаат суманд ажиллалаа

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд Архангай аймгийн Хашаат сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид болон багийн иргэдийн нийтийн хурлын тэргүүлэгчдэд жендэрийн сургалт зохион байгууллаа. Сургалтыг Хашаат сумын ИТХ-ын дарга Д.Лхамсүрэн нээж, Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн шинжээчдийн бүлгийн шинжээч Т.Амгалан, Монголын Нутгийн удирдлагын холбооны багш, доктор, профессор Ц.Санжаа, ЖҮХ-ны Ажлын албаны Салбар дундын зохицуулалт, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн О.Буянаа нар удирдан явуулж, нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага, эрх зүйн үндэслэл, жендэрийн тэгш байдлыг хангах нь нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагааны зарчим болох нь, орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн ач холбогдол, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад нутгийн өөрөө удирдах байгууллагын оролцоо, түншлэл хамтын ажиллагаа сэдвүүдээр илтгэл мэдээлэл хийлээ.