Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмэгтэй албан хаагчдын анхдугаар чуулга уулзалт зохион байгуулаглаа

2019 оны 09-р сарын 20-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор болж буй чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын алба, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Жендэрийн үндэсний холбоо, Монголын Эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулж байна.
Чуулганд БХЯ, ХХЕГ, ОБЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын 1300 гаруй мөрдэстэй бүсгүйчүүд оролцсон бөгөөд чуулга уулзалтад ЗХЖШТ-ын нэгдүгээр орлогч дарга, хошууч генерал Р.Сүхбат эмэгтэй цэргийн албан хаагчид, хууль сахиулагчдын эрх зүйн байдал, нийгэмд эзлэх байр суурийн талаар илтгэл тавьж, чуулганд оролцож буй байгууллага бүрийн төлөөлөгч, эмэгтэй албан хаагчид үг хэлж үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа.