“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН УЛС ТӨРИЙН МАНЛАЙЛАЛ” УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Либерал Эмэгтэйчүүдийн оюуны сан ТББ-ын санаачлагаар Жендэрийн үндэсний хороо, Монгол Улсын Их хуралд суудалтай намуудын эмэгтэйчүүдийн холбоод болон үе үеийн улс төр, шийдвэр гаргах түвшинд ажиллаж байсан эмэгтэйчүүдийн төлөөллүүдийг оролцуулсан уулзалт хэлэлцүүлэг боллоо.
Тус уулзалтаар улс төр, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, холбогдох хууль эрх зүйн орчныг сайжруулах, эмэгтэйчүүдийн манлайлал, чадавхыг бэхжүүлэх, түншлэл хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцлоо.