Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд Хан-Уул дүүрэгт ажиллалаа

Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлал нэвтрүүлэх хүрээнд Нийслэлийн Хан-Уул дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, тэргүүлэгчид болон ИТХ-ын Ажлын албаны мэргэжилтнүүдэд жендэрийн сургалт зохион байгууллаа.
Сургалтыг Хан-Уул дүүргийн ИТХАА-ны дарга Ж.Ичинноров, ЖҮХАА-ны Салбар дундын зохицуулалт, хүний нөөц хариуцсан мэргэжилтэн О.Буянаа нар нээж, сургалтын зорилго, ач холбогдлыг танилцууллаа.
Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлгийн шинжээч Ш.Солонго, Монголын Нутгийн удирдлагын холбооны Ажлын албаны дарга П.Янжинлхам нар сургалтыг удирдан явуулж, хурлын төлөөлөгчидтэй бүлгийн ярилцлага зохион байгууллаа.