Жендэрийн үндэсний хороо Төв аймагт ажиллаа

МУЗГ, Жендэрийн үндэсний хороо, Төв аймгийн жендэрийн салбар хороо хамтран “Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн тэгш оролцоог дэмжин ойн нөхөрлөлийг хөгжүүлсэн үйл ажиллагаа” сайн туршлагыг цаашид сайжруулан хэрэгжүүүлэх, баримтжуулан тайлагнах хүрээнд зөвшилцөх уулзалтыг зохион байгууллаа.
Тус уулзалтад Аймгийн засаг дарга , аймгийн салбар хорооны гишүүд, нийгмийн бодлогын хэлтэс, Байгаль орчны газар, Хөдөлмөр халамж үйлчилгээ, Эрүүл мэнд, Боловсролын газрын холбогдох албан тушаалтнууд болон Борнуур сумын ойн нөхөрлөлийн гишүүд оролцлоо.