Жендэрийн үндэсний хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд Жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нэвтрүүлэх нь” семинар зохион байгуулж байна

Энэхүү семинар нь бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид, төлөөлөгчдөд орон нутгийн хөгжлийн бодлого төлөвлөлттэй уялдсан жендэрийн бодлогыг батлан хэрэгжүүлэхийн ач холбогдол, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэхэд Нутгийн өөрөө удирдах байгууллагын дэмжлэг, оролцоог нэмэгдүүлэх болон “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нэвтрүүлэх удирдамж”-ийн төслийг танилцуулан, хэлэлцүүлэхэд чиглэнэ. Семинарт аймаг, нийслэл, нийслэлийн дүүргүүдээс 124 төлөөлөгч оролцож байна.