Жендэрийн үндэсний хороо, Монголын нутгийн удирдлагын холбоо хамтран зохион байгуулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлал нэвтрүүлэх нь” Үндэсний семинар 2 өдөр болж өндөрлөв

Семинарт оролцсон НӨУБ-н төлөөлөгч, тэргүүлэгчид ЖҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаярын танилцуулсан “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах эрх зүй, бодлогын орчинг хөгжүүлэх, тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр хүрсэн үр дүн, тулгарч буй сорилт”, Монголын нутгийн удирдлагын холбооны дэд тэргүүн Г.Маналжавын танилцуулсан “Монгол Улс дахь нутгийн удирдлагын тогтолцоо: Хөгжлийн чиг хандлага” сэдэвт үндсэн илтгэлүүд, Зочин илтгэгч Т.Амгалан, Ш.Солонго, Гал голомт үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, Удирдлагын академийн багш, доктор(Ph.D) Б.Нарантулга, Худалдаа Үйлдвэрлэлийн Их Сургуулийн Тэнхимийн эрхлэгч, доктор (Ph.D), дэд профессор Н.Болдмаа нарын илтгэл, танилцуулгыг сонс ч, нээлттэй ярилцаж, хэлэлцсэний үр дүнд “Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх” нэгдсэн уриалгын төслийг батламжилж, орон нутагтаа хэрэгжүүлж ажиллахаар боллоо.
Энэхүү уриалга нь нутгийн өөрөө удирдах байгууллагаас орон нутгийн эрэгтэй, эмэгтэй хүмүүс, охид хөвгүүд, нийгмийн бүлгүүдийг төлөөлөх, тэдний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, хөтөлбөрийг батлах, жендэрийн мэдрэмжтэй шийдвэр гаргах, зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих, үнэлэх, чадавхийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулна.