Жендэрийн үндэсний хороо, Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз, Монголын Хэвлэлийн хүрээлэн хамтран “Жендэрийн мэдрэмжтэй сэтгүүл зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

Тус сургалт нь жендэрийн тэгш бус байдал, уламжлалт болон соёлын үнэт зүйлс, нийгмийн хэвшмэл хандлагын талаарх сэтгүүлчдийн ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, нийгмийн тулгамдсан асуудлуудын талаар жендэрийн мэдрэмжтэй сурвалжлан бичих арга хэрэгслийг эзэмшүүлэх, практик хэрэглээг дэмжихэд чиглэгдлээ.
Тус сургалтанд МҮОНРТ-ийн Нийгэм, эдийн засгийн албаны нэвтрүүлэгч, редактор, сэтгүүлч нийт 45 ажилтан хамрагдсанаас 18 нь МҮОНРТ-ийн орон нутгийн сурвалжлагч нар байлаа.