Төрийн албаны зөвлөлийн нэгдсэн сургалт “Хуулиа дээдэлсэн, иргэдээ эрхэмлэсэн төрийн албаны төлөө” уриатайгаар зохион байгуулагдаж байна.

Хоёр дахь өдрийн зохион байгуулагдсан Салбар хуралдааныг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны дарга чиглүүлж Төрийн албаны зөвлөл Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх төслийн хүрээнд хийгдсэн “Төрийн албан дахь жендэрийн нөхцөл байдлын суурь судалгааны дүгнэлт, зөвлөмжийн танилцуулга”, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, Төрийн албаны тухай хуульд хийсэн жендэрийн нөлөөллийн үнэлгээ, зөвлөмж”, "Төрийн албанд жендэрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад салбар болон орон нутгийн удирдах албан тушаалтны гүйцэтгэх үүрэг, хэрэгжүүлэх арга хэмжээ, санал, зөвлөмж” танилцуулгуудыг жендэрийн үндэсний шинжээч А.Солонго, Б.Долгор болон Ш.Солонго нар танилцууллаа.