АРХАНГАЙ АЙМГИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР ЖЕНДЭРИЙН ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛ, АЖЛЫН БАЙРНЫ БЭЛГИЙН ДАРАМТГҮЙ АЖЛЫН ОРЧИНГ БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймгийн Онцгой байдлын газар нь ажилтан албан хаагчдынхаа нийгмийн баталгаа, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулж, хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдын 25 айлын орон сууцны барилгыг барьж ашиглалтад оруулж, 8 офицер, 13 ахлагч, 1 гэрээт ажилтан, 2 ахмад ажилтанд байр олгосон байна.

Түүнчлэн бага насны хүүхэдтэй ажилтан албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх, ажил-ар гэрийн тэнцвэрт байдлыг хангах зорилгоор ажилчдын нийт 134 хүүхдийн өдөр өнжүүлэх, хүүхэд харах үйлчилгээг бий болгож хүүхдүүд эцэг, эхийнхээ хажууд хичээлээ давтах, хөгжих, чөлөөт цагаа өнгөрөөх бүрэн боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Байгууллагын өдөр тутмын хөдөлмөрийн харилцаа, ажиллах нөхцөлийг зохицуулсан дотоод журамдаа жендэрийн ялгаварлан гадуурхал, ажлын байрны бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зохицуулалтыг тусган ажлын байрны бэлгийн дарамтгүй орчинг бий болгон ажиллаж байна.