УВС АЙМАГ- “ЗАЛУУ МАЛЧИН ӨРХИЙН БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН БОЛОВСРОЛЫГ ЖЕНДЭРИЙН МЭДРЭМЖТЭЙ АРГА ЗҮЙГЭЭР ДЭМЖИХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.

Жендэрийн үндэсний хороо нь 2018 оноос эхлэн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар орон нутагт сайн туршлага бий болгох, улмаар үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхээр зорин ажиллаж байгаа билээ.

Тус аймгийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах асуудлаар хэрэгжүүлж буй ажлын явц, үр дүнтэй танилцах зорилгоор Жендэрийн үндэсний хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр 2019 оны 12 дугаар сарын 13-14-ний өдрүүдэд, Аймгийн удирдлага Салбар дундын хамтын төлөөллийг хамруулан Увс аймгийн Улаангом сум болон Бөхмөрөн суманд ажиллаа.