ТӨВ АЙМГИЙН БОРНУУР СУМ “ЭРЭГТЭЙ ЭМЭГТЭЙ ХҮМҮҮСИЙН ТЭГШ ОРОЛЦООГ ДЭМЖИН ОЙН НӨХӨРЛӨЛИЙГ ХӨГЖҮҮЛЭХ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЭВТРҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙГАА БИЛЭЭ.

Ойн нөхөрлөлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, сум, орон нутаг, салбарын түвшинд бодлогоор хэрхэн дэмжиж ажиллаж байгаатай танилцах зорилгоор Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, аймгийн удирдлага, салбар дундын хамтын төлөөллийг хамруулан Борнуур суманд ажиллалаа.