ТӨСЛИЙН ЖЕНДЭР, ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ЗӨВЛӨХ БАГТАЙ УУЛЗЛАА

Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлэх“Иргэний нийгмийн байгууллагын оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийг 2020 онд эхлүүлнэ. Төслийн Жендэр, хяналт-шинжилгээ, үнэлгээний зөвлөх багтай уулзаж, тус төслийн хүрээнд 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөний төслийг хэлэлцлээ.