Улиран одож буй 2019 он зорьсон, төлөвлөсөн, санасан бүхнээ биелүүлсэн, амжилт бүтээл дүүрэн он болж өнгөрлөө. БИД ХИЙСНЭЭ ХУРААНГУЙЛАХАД:

1. 3 салбарт оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ хийгдэж, салбарын жендэрийн бодлогын төсөл боловсруулагдлаа, 4 аймагт жендэрийн дэд хөтөлбөр батлагдаж, 2 аймагт оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ хийгдлээ, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээ хийгдэж, 1 дүүрэгт жендэрийн дэд хөтөлбөр батлагдлаа.

2. “Ажлын байрыг жендэрийн мэдрэмжтэй хөгжүүлэх бодлого” -ыг боловсруулж хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн 3 талт үндэсний хороогоор батлуулахад бэлэн боллоо.

3. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр үндэсний хэмжээнд сайн туршлага бий болгох ажлыг зохион байгуулж, сонгогдсон 7 аймгийн үйл ажиллагааг албан ёсоор баримтжуулж Хорооны 2020 оны ээлжит хуралдаанд танилцуулахад бэлэн болоод байна.

4. 2005 оноос өнөөг хүртлэх Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээ тайланг боловсруулж үндэсний хэмжээнд танилцууллаа.

5.Тогтвортой хөгжлийн зорилтууд хэрэгжиж эхэлсэнтэй уялдан жендэрийн статистикийн үзүүлэлтийн шинэчилсэн хүрээг 14 бүлэг 241 үзүүлэлттэйгээр батлууллаа.

6. “Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү, түүнд нөлөөлж буй хүчин зүйл” баримт бичгийн, чанарын судалгаа хийгдэж Хорооны 2020 оны ээлжит хуралдаанд танилцуулахад бэлэн болоод байна.

7. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль батлагдсан 2011 оноос өнөөг хүртэлх хугацааны санхүүжилтэд үнэлгээ хийж олон улсын хөгжлийн түншлэгчдэд танилцуулж, зөвлөмжийг хүргэж ажиллалаа.

8. Яамдын жендэрийн салбар зөвлөл /агентлаг орсноор/, орон нутггийн жендэрийн салбар хороо, төрийн бус байгууллага, олон улсын хөгжлийн байгууллагын нийт 77 ажилтныг жендэрийн сургагч багшаар бэлтгэлээ.

9. Жендэрийн талаарх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох чиглэлээр танхимын болон цахим сургалтаар салбар, орон нутгийн нийт 1129, үүнээс эмэгтэй-498, эрэгтэй-631 төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын албан хаагчдыг чадавхжууллаа.

10. Нутгийн өөрөө удирдах байгууллагын бодлого, үйл ажиллагаанд жендэрийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх ажлын хүрээнд аймаг, сум, дүүргийн нийт 7 хурлын байгууллагын 90 гаруй төлөөлөгчийг тухайн орон нутагт нь, 21 аймаг, нийслэл, нийслэлийн 9 дүүргийн 124 төлөөлөгчийг Улаанбаатар хотод чадавхжууллаа.

11. НҮБ-ын Эмэгтэйчүүдийн асуудлаарх комиссын 63-р чуулган, Ази номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75-р чуулган, Бээжингийн Тунхаглалын хэрэгжилтийг хянан хэлэлцэх Ази, Номхон далайн орнуудын Засгийн газар хоорондын бага хуралд жендэрийн тэгш байдлыг хангах чиглэлээр Монгол Улсын авч хэрэгжүүлсэн бодлого, олон улсад сайн туршлага болохуйц үйл ажиллагааг танилцуулах, гарсан зөвлөмжид санал өгөх зэргээр амжилттай оролцож, гадаад хамтын ажиллагааны хүрээнд ахиц гаргалаа.

12. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аяны хүрээнд кампанит ажлуудыг зохион байгуулж, “Ойлгоё, хүндлэе” уриан дор үндэсний хэмжээнд нэгдлээ.

13. Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба 2014-2018 оны хооронд ХНХЯ-нд /одоогийн/ байрлан үйл ажиллагаа явуулж байсан бол 2019 оны 1 сарын 1-ний өдрөөс хуучнаар Куба улсын ЭСЯ байрлаж байсан байранд үйл ажиллагаагаа явуулж байна.

14. 2019 онд Хорооны ажлын албанаас гадаад томилолт-7, дотоод томилолт-24, илтгэл тавьж оролцсон хурал, чуулган-51, ажил хэргийн хурал уулзалт-91 тус тус зохион байгуулсан байна.

15. Хорооны ажлын албанаас хөтлөн явуулж байгаа Жендэрийн үндэсний хорооны цахим хуудас болон Жендэрийн үндэсний хорооны фэйсбүүк пэйж хуудаст 2019 онд нийтэлсэн мэдээ-115, хүрсэн хүн-144544, хандалт- 23492, таалагдсан- 2405, түгээсэн- 485 мэдээлэл байна.

Эдгээр ажлуудыг хийж гүйцэтгэхэд Монгол Улсын Ерөнхий сайд бөгөөд Жендэрийн үндэсний хорооны дарга, гишүүд, Жендэрийн салбар зөвлөл, хороод, Жендэрийн үндэсний шинжээчдийн бүлэг, Жендэр консорциум, төр, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагуудын удирдлага, мэргэжилтэн, албан хаагчдын санаачилга, дэмжлэг, хүчин чармайлт, оруулсан хувь нэмэрт тань ЧИН СЭТГЭЛИЙН ХАЛУУН ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЬЕ
Танд болон таны хамт олон, гэр бүлд тань айлчлан ирж буй 2020 ондоо амжилт бүтээлээр дүүрэн, аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Шинэ жилийн баярын мэнд хүргэе.

Хүндэтгэсэн,
Жендэрийн үндэсний хорооны
нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Т.Энхбаяр