“ХУУЛЬ ТОГТООМЖИЙН ЖЕНДЭРИЙН ҮР НӨЛӨӨГ ҮНЭЛЭХ АРГАЧЛАЛ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Монгол Улсын Жендэрийн үндэсний хорооны Ажлын албанаас Засгийн газрын хэрэг эрхлэх газартай хамтран “Хууль тогтоомжийн жендэрийн үр нөлөөг үнэлэх чадавх бэхжүүлэх сургалт”-ыг зохион байгуулж, яамдын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ХШҮДАГ-ын мэргэжилтэн, шинжээчдийг хамрууллаа.

Сургалтанд ЖҮХ-ны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, ЗГХЭГ-ын ХШҮДАГ-ын референт А.Мөнхбат, ЖҮХ-ны дэргэдэх ЖҮШБүлгийн шинжээч Б.Долгор, Ажлын албаны Салбар дундын зохицуулалт хариуцсан мэргэжилтэн О.Буянаа нар мэдээлэл танилцуулга хийлээ.

Сургалтаар “Хууль тогтоомжийн жендэрийн үр нөлөөг үнэлэх удирдамж/аргачлал”, түүнийг боловсруулах шаардлага, хэрэгцээ, эрх зүйн орчин, шинэлэг тал, ач холбогдлыг танилцуулж, цаашид практикт хэрхэн нэвтрүүлэх талаар харилцан суралцах дасгал ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА