Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 60 дугаар захирамжид заасны дагуу “Монгол эрэгтэй эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү түүнд нөлөөлөх хүчин зүйлс” судалгааг 2 түвшинд гүйцэтгээд байна.

Баримт бичгийн судалгаанд үндэслэсэн чанарын судалгааны эцсийн тайланг Үндэсний статистикийн хорооны Хүн ам нийгмийн статистикийн газрын дарга А.Амарбалаар ахлуулсан Дэд ажлын хэсгийн хурлаар хэлэлцүүллээ.
Тус тайланг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдах Жендэрийн үндэсний хорооны ээлжит хуралдаанд танилцуулахаар боллоо.
Судалгааны тайлан эцэслэн гарсантай холбогдуулан Дэд ажлын хэсгийн гүйцэтгэх үүрэг дуусгавар болж байна.