Жендэрийн үндэсний хорооны дэргэдэх жендэрийн эрдэмтэн судлаачдын бүлэг 2020 оны ээлжит хурлаа зохион байгууллаа.

Ээлжит хурлаар эрдэмтэн судлаачдын бүлэг 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө Хорооны ажлын албанд танилцууллаа.

Хурлаар жендэр судлалыг хөгжүүлэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр чадавх бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах чиглэлээр Ажлын алба дэмжлэгийг үзүүлж хамтран ажиллахаар зөвшилцөв.