НИЙТ БАГШ, СУДЛААЧДЫН АНХААРАЛД

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ ДЭРГЭДЭХ ЖЕНДЭРИЙН ЭРДЭМТЭН СУДЛААЧДЫН БҮЛЭГ “ЖЕНДЭР СУДЛАЛ” ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙНХЭЭ ЭЭЛЖИТ ДУГААРАА ГАРГАХ ГЭЖ БАЙГАА ТУЛ ТА БҮХЭН ӨРГӨНӨӨР ОРОЛЦОН  ӨГҮҮЛЭЛЭЭ НИЙТЛҮҮЛЖ, ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА.
 
НЭГ. ЖЕНДЭР СУДЛАЛ СЭТГҮҮЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА


Монгол улс дахь Жендэр судлалын хөгжилд хувь нэмэр оруулах, судалгааны практикт тулгамдаж буй ээдрээт олон  асуудлыг орчин үеийн Жендэр судлалын онол, аргазүйн үндэслэлтэй судалгаа, шинжилгээнд тулгуурлан шийдвэрлэх гарцыг олох,  эрдэмтэн, судлаачдад судалгааны ажлыг тус чиглэлээр суралцагч, судлаачдад мөн олон нийтэд таниулах зорилготойгоор ЖҮХ-ны дэргэдэх Жендэрийн эрдэмтэн судлаачдын бүлгээс “Жендэр судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлийг хэвлэн нийтэлдэг.
 
ХОЁР. СУДАЛГААНЫ БҮТЭЦ, ХАМРАХ ХҮРЭЭ
 
Судалгааны чиглэл
А. Жендэр судлалын онол, түүхийн асуудал
Б. Жендэрийн судалгааны арга техник
В. Жендэр судлалын практик асуудал
 
Судалгааны хамрах хүрээ
  • Жендэрийг судлах онолын асуудал
  • Жендэр ба шинжлэх ухаан
  • Жендэр ба нийгэм: Жендэр ба соёл, боловсрол, жендэр ба бүтэц, жендэр ба эдийн засаг, жендэр ба хөдөлмөр, жендэр ба улс төр, жендэр ба гэр бүл, жендэр ба шашин, жендэр ба байгаль орчин гэх мэт.
  • Феминист философи асуудал
  • Жендэр ба хүйсийн биологи ялгаа: Жендэр ба бие махбодь, жендэр ба эрүүл мэнд, Жендэр, хүйс, бэлгийн чиг хандлага
  • Жендэрийн сэтгэл зүй, Жендэр ба сэтгүүл зүй
 
ГУРАВ. ХЭВЛЭГДЭХ БИЧВЭРИЙН ТӨРӨЛ
Дараах 4 төрлийн бичвэрийг нийтэлнэ. Үүнд
  • Эрдэм шинжилгээний өгүүлэл
  • Эрдэм шинжилгээний орчуулгын бүтээл
  • Шүүмж
  • Мэдээлэл
А. Өгүүллийн формат
  1. Сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэл нь монгол хэл дээр байна. Өгүүллийн товч агуулгыг англи хэлээр 100-150 үгэнд багтаан бичнэ.
  2. Түлхүүр үг нь англи хэл дээр 3-аас дээш үгтэй байна.
  3. Өгүүллийн нийт хэмжээ 10-аас илүүгүй хуудас байна.
  4. Өгүүлэлд багтсан зураг, график, схем, диаграм зэрэг нь уншигчдад ойлгомжтой байхаас гадна нэр, тайлбар, дугаар нь тодорхой байна.
  5. Өгүүллийг цаасан дээр хэвлэсэн 1 хувь /гарын үсгээ зурж баталгаажуулсан/, флаш дискэн дээр бичигдсэн 2 хэлбэрээр ирүүлнэ.
Б. Агуулгад тавигдах шаардлага
  1. Өгүүлэл нь өмнө нь хэвлэгдэж байгаагүй, шинэлэг байхын зэрэгцээ судлаачийн ёсзүйн хэм хэмжээ, үүнд тавигдах шаардлагыг хангасан байна.
  2. Авч үзэж буй сэдвийн хүрээнд асуудлыг шийдвэрлэх зохистой шийдлийг санал болгож, шинэлэг дүгнэлт, санаа дэвшүүлсэн судалгаа, танин мэдэхүйн ач холбогдолтой байна.
  3. Гадаад дотоодын нэр хүнд бүхий эрдэмтэн судлаачдын ном бүтээлээс өргөн ашиглаж, харьцуулан шинжилж, эшлэл авсан байна.
  4. Сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэлд шаардлага хангасан эсэх талаар сэтгүүлийн зөвлөлийн бүрэлдэхүүн уншин танилцаж, дүгнэлт гаргана. Дүгнэлтийг үндэслэн зөвлөлийн гишүүдийн саналаар тухайн өгүүллийг сэтгүүлд хэвлэнэ.
  5. Шаардлага хангаагүй гэж үзсэн тохиолдолд өгүүллийг дүгнэлтийн хамт зохиогчид буцаана.
В. Хэлбэрийн шаардлага
  1. Өгүүллийн бүтэц:
Өгүүлэл нь дараах ерөнхий бүтцийн дагуу байна.
а/ Зохиогч /зохиогчид/
б/ Зохиогчийн албан тушаал
в/ Гарчиг
г/ Товч агуулга
д/ Үндсэн бичвэр
  • Удиртгал /өмнөх үг/
  • Үндсэн хэсэг
  • Дүгнэлт
е/ Эш татсан бүтээл, ашигласан материал
ё/ Судлаачийн тухай товч намтар
  1. Формат:
 
  • Зохиогчийн нэрийг шинэ мөрнөөс эхлэн баруун зах руу шахаж, налуу үсгээр бичнэ. Олон зохиогчтой бол зохиогч нэг бүрийн ард дугаар /1/ тавина. Зохиогчийн нэрийн доор, шинэ мөрнөөс дугаараа /1/ тавьж араас нь зохиогч болгоны зөвхөн байгууллагын нэрийг мөр тус бүрд бичнэ. Үсгийн хэмжээ 10pt байна.
  • Гарчиг нь зохиогчийн нэрнээс доош 2 мөрний зайтайгаар өгүүллийн бичвэрийн төвд /Center/ байрлуулж, үсгийн хэмжээг 12pt, том үсгээр, тод хараар /Bold/  бичнэ.
  • Товч агуулга нь өгүүллийн гол утгыг 100-150 үгнээс илүүгүй үгэнд багтаасан байх ба үндсэн хэсгээс ялгарах байдлаар, налуу үсгээр, 12pt хэмжээгээр бичигдсэн байна.
  • Өгүүлэл нь Microsoft Word сүүлийн хувилбар дээр бичгийн цаасны /А4/ босоо форматтай, үсгийн фонд нь Times New Roman, үсгийн хэмжээ нь 12pt, мөр хоорондын зай нь хэвийн /Single/, нэг баганад, бичвэрийн 2 тал нь тэгш /Justify/ байхаар бичигдсэн байна.
  • Ишлэлийг APA загвараар хийх бөгөөд ишлэл авсан хэсгийн ард дугуй хаалтанд уг бүтээлийн зохиогчийн нэр, хэвлэгдсэн он, ишлэл авсан хэсгийн хуудасны дугаарыг бичнэ.
  • Ном зүйг APA загвараар хийх.
 
  3.  Хэл:
Сэтгүүлд хэвлэгдэх өгүүлэл нь Монгол эсвэл Англи хэл дээр байж болно. Үндсэн бичвэр нь монгол хэл дээр бол хураангуйг англи хэл дээр, харин үндсэн бичвэр англи хэл дээр бол хураангуйг монгол хэл дээр бичнэ.
  • Өгүүллийн нийт хэмжээ 8-15 хуудас байна.
  • Өгүүлэлд багтсан зураг, график, схем, диаграмм зэрэг үзүүлбэр тус бүр нь уншигчдад ойлгомжтой байхаас гадна нэр, тайлбар, дугаар нь тодорхой байна.
 
ДӨРӨВ. МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА
Эрдэм шинжилгээ, судалгааны материалыг  сэтгүүлийн техник, дизайн хариуцсан баг 2020 оны 03 дугаар сарын 16-аас 5 дугаар сарын 01-ийг хүртэлх хугацаанд хүлээн авна.
 
ТАВ. ХОЛБОО БАРИХ
“Жендэр судлал” сэтгүүлийн техник, дизайн хариуцсан баг ажиллаж байна.
Албан ёсны И-мэйл хаяг: gender.studies.journal@gmail.com
 
Н.Үүрийнтуяа МУБИС-ийн багш
Утас: 88045257  
 
Б. Наранчимэг МУИС-ийн багш
Утас: 88009069 
 
О.Оюунтунгалаг Идэр их сургуулийн багш
Утас: 96018999