Жендэр, жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар нийслэл, нийслэлийн 9 дүүргийн эрэгтэйчүүдэд зориулсан онлайн сургалт үргэлжилж байна.

Жендэрийн үндэсний хороо нь НҮБ-ын Хүн амын сантай хамтран “Жендэр, жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар” нийслэл, нийслэлийн 9 дүүргийн 120 эрэгтэй төрийн албан хаагчдад зориулсан сургалтыг зохион байгуулж байна. Монгол Улс төдийгүй олон улсад бий болоод байгаа шинэ короновирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаатай холбогдуулан танхимын сургалтыг онлайн хэлбэрээр анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд сургалт нь 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс 04 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Уг сургалтаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар бодлого, арга хэмжээ” болон “Жендэрийн үндсэн ойлголтууд жендэрийн тэгш бус байдал”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын сайн туршлага”, “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” суурь судалгааны үр дүн, “Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, стрессийг даван туулах эерэг арга замууд” гэсэн сэдвээр онол практикийг хослуулан явагдаж байгаа билээ.

Энэхүү онлайн сургалтад Нийслэл, Багануур, Багахангай, Баянгол, Сонгинохайрхан, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн ЗДТГазрын болон харьяа дүүргүүдийн 84 эрэгтэй албан хаагчдыг идэвхитэй хамруулсан байна. Ажлын алба нь сургалтын хуваарийн дагуу Налайх болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн онлайн сургалтыг 2020 оны 04.27-28-ны өдрүүдэд зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.