21 аймаг, Нийслэл, Нийслэлийн 9 дүүргийн нийгмийн бодлогын хэлтсийн дарга нартай онлайн хурал зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар захирамжаар Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж насжилтын зөрүүг бууруулах талаар авч хэрэгжүүлэх салбар дундын арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулахаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Тус ажлын хүрээнд Хорооны ажлын алба нь 21 аймаг, Нийслэл, нийслэлийн 9 дүүргийн Нийгмийн бодлогын болон Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга нартай 2020 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр онлайн хурлыг зохион байгуулж ажиллаа.

Онлайн хурлаар дараах хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.
Үүнд:

1. Хорооны ажлын алба, Үндэсний статистикийн хороотой хамтран 2019 онд боловсруулагдсан “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн суурь судалгааны тайланг тараах, мөн түүнчлэн тайланг Нийслэл болон орон нутагт танилцуулах ажлыг зохион байгуулах.

2. Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг багасгах талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд /2020-2023/ саналаа 2020 оны 5 дугаар сарын 6-ны дотор хүргүүлж ажиллахаар шийдвэрлэв.