Жендэр, жендэрийн тэгш байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаар Налайх, Сүхбаатар дүүргийн эрэгтэйчүүдэд зориулсан онлайн сургалт үргэлжилж байна.

Уг сургалтаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар бодлого, арга хэмжээ” болон “Жендэрийн үндсэн ойлголтууд жендэрийн тэгш бус байдал”, “Жендэрт суурилсан хүчирхийлэл, түүнээс урьдчилан сэргийлэх олон улсын сайн туршлага”, “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” суурь судалгааны үр дүн, “Эрэгтэйчүүдийн сэтгэл зүйн онцлог, стрессийг даван туулах эерэг арга замууд” гэсэн сэдвээр онол практикийг хослуулан явагдаж байгаа билээ.