Сонгуулийн ерөнхий хороотой уулзалт зохион байгууллаа.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон Улсын их хурлын сонгуулийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хяналт тавих, сонгогчийн боловсролыг дэмжих асуудлаар Хорооны ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хорооны гишүүн, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Ажлын албаны дарга Д.Баяндүүрэнтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.

Улсын их хурлын сонгуулийн тухай хууль /2019/-д нам, эвслээс нэр дэвшигчдийн 20-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийн төлөөлөл байхаар заасан бөгөөд энэ нь ЖЭТБХтХуулийн хэрэгжилтийг дэмждэг юм.

Уулзалтаар Хорооны ажлын албанаас 2020 оны Улсын их хурлын сонгуульд өрсөлдөхөөр батламжаа гардан авсан нийт нам, эвслүүдэд Улсын их хурлын сонгуулийн тухай хуульд заасан дээрх түр тусгай арга хэмжээ /квот/ болон ЖЭТБХтХуульд заасан улс төрийн хүрээн дэх жендэрийн тэгш байдлын баталгааг хангуулах зорилгоор шаардлага, уриалга хүргүүлэх талаар санал солилцлоо.