ЭРЭГТЭЙ, ЭМЭГТЭЙ ХҮНИЙ ДУНДАЖ НАСЛАЛТЫН ЗӨРҮҮГ БАГАСГАХ ТАЛААР БОГИНО ХУГАЦААНД АВЧ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГӨӨНИЙ /2020-2023/ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрийн 3.2.6-д “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгэм, соёл, эдийн засгийн идэвх болон оролцоо, тулгамдаж байгаа асуудалд суурь судалгаа” хийхээр тусгасан байдаг. Энэ хүрээнд Хорооны ажлын алба нь Үндэсний статистикийн хороотой хамтран 2019 онд “Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлс” баримт бичгийн судалгааг, “Эрэгтэйчүүдийн эрүүл мэндээ хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, хандлага, дадлыг тодорхойлох” түүвэр, чанарын судалгааг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, шинжлэх ухааны арга аргачлалаар хийж гүйцэтгэсэн.
 
Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүүтэй байдалд хүн амын эрүүл мэндийн асуудал болсон бөгөөд нийт нас баралтын 83% нь өвчлөлөөс шалтгаалдаг бол үлдсэн 17% нь бусад хүчин зүйлс нь зам тээвэр, амиа хорлолт, үйлдвэрлэлийн осол зэрэг орж байна. Монгол Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалтын зөрүү 9,7 жил, Нийслэлд эрэгтэйчүүдийн дундаж наслалт эмэгтэйчүүдтэй харьцуулахад 8,2 насны зөрүү өндөр байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас анхаарч Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж насжилтын зөрүүг бууруулах” талаар авч хэрэгжүүлэх салбар дундын үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэхэд шаардлагатай зардлын төсвийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Тус арга хэмжээний төлөвлөгөөг судалгаанд суурилж боловсруулж байгаа билээ.
 
Та бүхэн ажлын хэсгээс боловсруулсан төсөлтэй танилцан саналаа  tsendjav@gender.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү. Арга хэмжээний төлөвлөгөөний төслийг хавсралт хэсгээс татаж авна уу.

ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ
АЖЛЫН АЛБА