Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн мэдээ, хүйсийн тэнцвэрт байдлын тайлангийн албан ёсны маягтыг Үндэсний статистикийн хороогоор батлууллаа.

Хорооны ажлын албанаас ЖЭТБХтХуулийн 19.1.8, 19.1.9, 20.1.4 дэх заалтын хэрэгжилтийг хангаж ажиллахаар “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайланг”-ийн захиргааны статистикийн мэдээний маягт, түүнийг нөхөх зааврыг Үндэсний статистикийн хорооны даргын А/49 дүгээр тушаалаар батлууллаа.
 
Хуульд заасны дагуу яамд, нутгийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнгийн” мэдээ, хүйсийн тэнцвэрт байдлын тайланг Хороонд ирүүлж байсан бөгөөд энэхүү маягтыг баталснаар үндэсний хэмжээний албан ёсны статистик мэдээлэл бий болгох эхлэл тавигдлаа.
 
2021 оноос эхлэн албан ёсоор батлагдсан захиргааны статистик мэдээллийн маягтаар мэдээг гаргаж ажиллана.