НИЙГМИЙН АЖИЛТАН, ЭРХ ЗҮЙЧ, СЭТГҮҮЛЧ БЭЛТГЭДЭГ ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ НЭВТРҮҮЛЭХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ.

Нийгмийн ажилтан, эрх зүйч, сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулиудын ерөнхий суурь болон заавал судлах мэргэжлийн хичээлийн хөтөлбөрт жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг тусган нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах 3 ажлын хэсгийг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны даргын тушаалаар байгуулж, хурлыг 2020 оны 6 дугаар сарын 4,8-ны өдрүүдэд тус тус зохион байгуулав.

Сэтгүүлзүйн сургуулиудын ажлын хэсгийн хуралд 9, нийгмийн ажилтан бэлтгэдэг сургуулиудын ажлын хэсгийн хуралд 13, эрх зүйч бэлтгэдэг сургуулиудын ажлын хэсгийн хуралд 11 сургуулийн төлөөлөл оролцож, сургалтын модуль боловсруулах чиглэлээр санал солилцож, ажлын хэсгийн ажлын төлөвлөгөөг хэлэлцлээ.