“Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн сургалт зохион байгуулагдлаа.

Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага (ИНБ)-уудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Оролцооны хяналт, шинжилгээ, үнэлгээ” сургалтыг 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар зочид буудлын Номын хүрээ танхимд зохион байгуулав.

Сургалтад үр тариа, төмс хүнсний ногоо, жимс жимсгэнэ, зөгий, хүлэмж, зоорь зэрэг газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэр, бүтээгдэхүүн, мал аж ахуйн чиглэлийн 20 ТББ-ын төлөөлөл болон ХХАААХҮЯамны жендэрийн болон хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтад оролцогчид салбарын жендэрийн бодлогын хэрэгжилтийг үнэлэхийн ач холбогдол, ОХШҮ-г гүйцэтгэх багийг бүрдүүлэх, ОХШҮ-ний мэдээллийг цуглуулах, боловсруулах, ОХШҮ-ний тайлан, бодлогын зөвлөмжийг боловсруулах, ОХШҮ-ий үр дүнд тулгуурлан шийдвэр гаргагчдад нөлөөлөх мэдлэг, ур чадварт суралцана.