САЙН ТУРШЛАГЫГ САЙЖРУУЛАН ХЭРЭГЖҮҮЛЭХ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦОХ, ЗӨВЛӨЛДӨХ ОНЛАЙН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Жендэрийн үндэсний хороо нь жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр Архангай, Баянхонгор, Орхон, Сэлэнгэ, Төв, Увс аймгуудад хэрэгжүүлж буй сайн туршлагыг үндэсний хэмжээнд түгээн дэлгэрүүлэхүйц сайжруулан хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар санал солилцох, зөвлөлдөх онлайн хурлыг зохион байгууллаа.

Онлайн хуралд Архангай аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Баянхонгор аймгийн ЗДТГ, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн Баянхонгор аймаг дахь салбар, Орхон аймгийн ЗДТГ, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Төв аймгийн ЗДТГ, Байгаль орчин аялал жуучлалын газар, Сэлэнгэ аймгийн ЗДТГ, Статистикийн газар, Увс аймгийн ЗДТГ, Боловсролын газар, Бөхмөрөн сумын ЕБС, түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Байгаль орчин, аялал жуучлалын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Үндэсний статистикийн хорооноос тус тус холбогдох албан тушаалтнууд оролцлоо.