ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ, САЛБАР ХОРООНЫ ЖЕНДЭРИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ УРАМШУУЛЛАА.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр 2019 онд бусдыгаа манлайлан ажилласан Жендэрийн салбар зөвлөл, хороодын мэргэжилтнүүдийг урамшуулах талаар Хорооны 2020 оны ээлжит хуралдаанаар хэлэлцэж, тэмдэглэсний дагуу холбогдох мэргэжилтнүүдийг урамшуулж, шагнах арга хэмжээг 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдөр зохион байгууллаа.
 Шилдгээр Батлан хамгаалах яамны жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, дэд хурандаа Л.Оюунцэцэг, ХНХЯ-ны жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Нарантуяа, нийслэлийн Хан-Уул дүүргийн ЗДТГ-ын жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Р.Цэвээндулам нарыг шалгаруулж өргөмжлөл, 500.000 төгрөгөөр тус тус шагнаж урамшууллаа.
Тус арга хэмжээг салбарын яамд болон нийслэл, аймаг, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнтэй газар дээр нь танилцаж, хяналт-шинжилгээ хийх төлөвлөгөөт ажлын хүрээнд тухайн байгууллагын удирдлага, хамт олныг байлцуулан 2020 оны 1-р улиралд зохион байгуулахаар төлөвлөсөн боловч Ковид-19 халдварын цар тахалтай холбогдуулан хойшлогдоод байсан билээ.