ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРООНЫ АЖЛЫН АЛБА 2020 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЛЭЭ.

Ажлын алба нь 2020 оны хагас жилийн ажлаа дүгнэж, тайлангийн хурлаа хийлээ. Тус алба нь Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөрт тусгагдсан 6 зорилт, 29 арга хэмжээ, ЖЭТБХтХуульд заасан 1 зорилтын 13 арга хэмжээ, Төрийн албаны тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид заасан 5 зорилтын 19 арга хэмжээ, нийт 12 зорилтын 61 арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн нь тухайн жилийн нийт төлөвлөсөн арга хэмжээний 92,4% бөгөөд хэрэгжилт дунджаар 70 хувьтай байна.

Хэрэгжих хугацаа болоогүй нийт 4 ажил байна.
2020 оны эхний хагас жилд хэрэгжүүлсэн голлох ажлууд:

1. ЖЭТБХтХуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ хийх зөвлөх үйлчилгээний гэрээг судалгаа зөвлөх үйлчилгээний мэргэжлийн байгууллага болох “Эм Эм Си Жи” ХХК-тай байгуулж, ажлыг эхлүүллээ.
2. “Ажлын байрны бэлгийн дарамт, түүнээс урьдчилан сэргийлэх, хохирогчийн хүсэлт, гомдлыг ажил олгогчийн зүгээс хүлээн авч, шийдвэрлэх хэм хэмжээг хөдөлмөрийн дотоод журамд тусгах заавар”, хэрэгжилтийг үнэлэх “Шалгах хэрэгсэл” боловсруулах ажлын хэсгийг 14 байгууллагын төлөөллийг хамруулан байгуулж, Монголын Эмэгтэйчүүдийн Сан ТББ-тай зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж, ажлыг эхлүүллээ.
3. Салбарын жендэрийн нэгдсэн бодлого, аймаг, нийслэл, дүүргийн жендэрийн дэд хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулан батлуулахад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж ажилласнаар нийт 19 аймаг, нийслэл, 7 дүүрэг, 9 салбар жендэрийн бодлого, хөтөлбөрөө баталлаа.
4. Салбар, орон нутгийн жендэрийн бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэнд оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ хийх аргачлалыг боловсруулж, ХХААХҮС-ын 20 ТББ-ын төлөөлөл болон ХХААХҮЯ-ны хяналт шинжилгээ, үнэлгээ, жендэрийн асуудал хариуцсан мэргэжилтнүүд хамрагдлаа.
5. Орон нутгийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах салбар хороодоос сум, баг, хороотой хамтран ажиллах удирдамжийг хэвлүүлж, холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллаа.
6. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүнгийн тайлангийн захиргааны статистикийн мэдээний маягт, түүнийг нөхөх зааврыг” Үндэсний статистикийн хороогоор 2020 оны 05 дугаар сарын 19-ний А/50 тоот тушаалаар батлууллаа.
7. Монгол Улсын Ерөнхий сайдын 37 дугаар захирамжаар “Эрэгтэй, эмэгтэй хүний дундаж наслалтын зөрүүг бууруулах” талаар богино хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, арга хэмжээний төлөвлөгөөг батлуулахаар ЗГХЭГ-т хүргүүллээ.
8. Төрийн бодлогын хэрэгжилтийг салбар, орон нутгийн хөгжлийн бодлогоор дэмжих, манлайллыг бий болгоход анхаарч, нутгийн захиргааны байгууллагуудын Жендэрийн салбар хороодтой нягт хамтран ажиллаа. 2020 онд 6 аймгийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх ажлыг улс орон даяар өрнүүлэх эхлэлийг тавьж, сайн туршлагын загвар бий болгох судалгаа, хөгжүүлэлтийн ажилд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх зорилгоор БОАЖЯ, БСШУЯ, ХЗДХЯ ЭМЯ, ҮСХ, ЦЕГ, ОБЕГ-уудын холбогдох албан тушаалтнуудтай цахим уулзалтуудыг зохион байгууллаа.
9. Бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөр, сурах бичигт жендэр, жендэрт суурилсан хүчирхийлэл /гэр бүлийн хүчирхийлэл/-ийг үл тэвчих ойлголт, хандлагыг төлөвшүүлэх асуудлыг тусгах хүрээнд эрхзүйч, сэтгүүлч, нийгмийн ажилтан бэлтгэдэг 35 их дээд сургуулийн төлөөллийг багтаасан 3 ажлын хэсгийг байгуулж, сургалтын модуль боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээг байгуулж ажлыг эхлүүллээ.
10. Нийслэл, нийслэлийн 9 дүүргийн 120 эрэгтэй төрийн албан хаагчдад зориулсан “Эрэгтэйчүүдийн, жендэр, жендэрийн тэгш бус байдал жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаарх чадавх бэхжүүлэх” цахим сургалтыг зохион байгууллаа.
11. “Жендэрийн дүн шинжилгээ” сургагч багш бэлтгэх дунд шатны сургалтын модулийг боловсруулж, анхан шатны сургалтад хамрагдсан 79 сургагч багшийг туршилтын сургалтад хамрууллаа.
12. Улс төрийн намуудын манлайлагч эмэгтэйчүүдэд зориулсан “Жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх асуудлаарх чадавх бэхжүүлэх” цахим сургалт зохион байгууллаа.
13. ОУ-ын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор, 9 хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтран ажиллаж, 24 нийтлэл, 3 телевизийн нэвтрүүлэг бэлтгэн олон нийтэд хүргэж ажиллаа.
14. Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нэр дэвшиж байгаа эмэгтэй нэр дэвшигчдээ дэмжиж “Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоо” сэдвээр “ТЭНЦВЭРТЭЙ ХҮЧ” уриан дор 1 сарын аян зохион байгууллаа.

Үйл ажиллагааны стратегийн хувьд:
Ковид 19 халдварын цар тахалтай холбогдуулан байгууллагын гадагш чиглэсэн үйл ажиллагаа зогсох, хумигдах нөхцөл тулгарсан хэдий ч тус ажлын алба цахим технологи, програм хангамж /zoom/-ыг ашиглан нийт 20 гаран удаа цахим уулзалт, хурал, сургалт семинарыг цаг тухай бүрт нь амжилттай зохион байгууллаа.

Түүнчлэн цар тахалтай холбоотойгоор Сангийн яамнаас төсвийн хуваарьт өөрчлөлт оруулан цалин тогтмол зардлаас бусад зардлын эрхийг хаасан хэдий ч холбогдох газрууд руу албан тоот явуулан зарим яаралтай, шаардлагатай ажлын төсвийг цаг хугацаанд нь тавиулан ажилласны үр дүнд төсвийн гүйцэтгэл 42,2 хувьтай байна.
Ажлын алба нь төсөл хөтөлбөрийн 20, иргэний нийгмий20/, нам олон нийтийн 35, хэвлэл мэдээллийн 15, орон нутгийн 31 байгуулагатай идэвхтэй хамтран ажилласнаар Монгол Улсад жендэрийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны явц, үр дүнг олон нийтэд нээлттэй мэдээлэх, мэдээлэл солилцох сувгийг өргөжүүллээ.
Ажлын алба нь мэдээллийн цахим хуудас, олон нийтийн сүлжээг ашиглан жендэрийн тэгш байдлыг хангах талаарх 145 мэдээ, 50 видео мэдээ контентыг боловсруулан түгээж ажилласан бөгөөд тэдгээрийг давхардсан тоогоор 3,302 хүн хуваалцаж, 783,870 хүнд хүргэсэн байна.
Байгууллагын цахим хуудасны дагагч 2019 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар 5000 орчим байсан бол 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар 7937 болж, 3000 орчим хүнээр нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

Хүний нөөцийн манлайллын хувьд:
Ажлын албаны удирдлага, захиргаа, санхүү, бодлогын нийт 8 төрийн албан хаагч багийн зохион байгуулалтаар хөрвөн ажилласнаар нэгж мэргэжилтэнд оногдох ажлын ачааллыг тэнцвэржүүлж, үр дүнтэй ажиллаж чадлаа.
Төрийн албаны тухай хууль, холбогдох журамд заасан мэргэшил болон туршлагын шаардлагыг хангасан ажлын албаны 5 албан хаагчийг Удирдлагын академийн эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, төрийн албан хаагчийн давтан сургалтуудад тус тус хамруулж гэрчилгээ авлаа.
Байгууллагын болон төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөлт, тайлагналт сэдвээр МУЗГХЭГ-тай хамтран сургалт зохион байгуулж, албан хаагчдыг үйл ажиллагаагаа хууль журмын дагуу, шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитой, хэмжигдэхүйц төлөвлөн, хэрэгжүүлэх, үнэлэх, дахин сайжруулах ур чадварт сургалаа.
Ажлын албанаас хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх зорилгоор БНСУ-ын КОЙКА байгууллагаас зарласан магистрын тэтгэлэгт сургалтанд ЖҮХ-ны Ажлын Албаны 2, Хорооны дэргэдэх Эрдэмтэн судлаачдын бүлгийн 1, нийт 3 хүний нэрийг дэвшүүлж, ажлын албаны 1 мэргэжилтэн БНСУ-ын Йонсей их сургуулийн профессоруудын ярилцлагад тэнцээд байна.
Тус ажлын алба эхний хагас жилд нийт 196 албан бичиг хүлээн авч шийдвэрлэж, 136 албан бичгийг холбогдох байгууллагуудад хүргүүлж ажиллаа. Үйл ажиллагаа болон хүний нөөцтэй холбоотой нийт 45 тушаалыг албажуулж, төрийн бус болон
судалгаа шинжилгээний байгууллагуудтай 37 гэрээ хэлцийг байгуулж ажиллаа.
Түүнчлэн Үндэсний аудитын газраас зохион байгуулсан 2019 оны түүврийн аудитаар тус ажлын алба зөрчилгүй дүгнэгдлээ.

Цаашид:
Ажлын алба нь байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний 1.1.2, 1.2.3, 1.2.4, 1.2.8, 1.2.9, 1.3.2-т заасан Ковид- 19 халдварын цар тахлаас шалтгаалж хойшилсон, хэрэгжилт удаашралтай байгаа нийт 6 арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлэх төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.