“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ- ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ ХИЙХ АРГАЧЛАЛ”-ЫН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЛЭЭ.

“Оролцооны хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал” сэдэвт хэлэлцүүлгийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр яамдын Хяналт-шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын 25 шинжээч, мэргэжилтнийг хамруулан зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр Жендэрийн үндэсний хорооны Ажлын алба, Азийн Хөгжлийн Банк хамтран хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн дэмжлэгтэй тус ажлын албанаас санаачлан боловсруулсан "Салбарын жендэрийн бодлогод оролцооны хяналт шинжилгээ, үнэлгээ хийх аргачлал”-ыг танилцуулж, оролцогчдын саналыг сонслоо.
Тус аргачлалыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын жендэрийн бодлогод суурилан боловсруулсан бөгөөд цаашид салбарын жендэрийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх бүх шатанд хэрэглэх боломжтой юм.