ЖЕНДЭРИЙН ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ, ХАНДЛАГЫГ ӨӨРЧЛӨХ ҮНДЭСНИЙ АЯНД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫГ ШАЛГАРУУЛАХ ЗАР

Жендэрийн үндэсний хорооноос Азийн Хөгжлийн Банктай  хамтран Ядуурлыг бууруулах Японы сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн тэгш байдлыг хангах нь” техникийн туслалцааны төслийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, жендэрийн хэвшмэл ойлголт, хандлагыг өөрчлөх аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэхээр зорьж байна.
 
Тус аяны хүрээнд “Хүндлэлд хүйс хамаагүй” сэдвийн дор олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөхөд чиглэсэн мэдээлэл сурталчилгааны агуулга боловсруулж, түгээх ажлыг төслийн Олон нийтийн мэдээлэл харилцааны зөвлөх багтай хамтран хэрэгжүүлэх үндэсний хэмжээний гурваас доошгүй Иргэний Нийгмийн Байгууллагыг (ИНБ) сонгон шалгаруулна.
 
Шалгарсан ИНБ-уудын саналыг харгалзан тус бүр 7,5 сая төгрөг хүртэлх хэмжээний тэтгэлэг олгоно.
 
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД ОРОЛЦОХ БАЙГУУЛЛАГАД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
 
  • Хүний эрх, эмэгтэйчүүдийн эрх, жендэрийн тэгш байдал болон бусад нийгмийн хөгжлийн асуудал, иргэний боловсролын чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг, энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байсан туршлагатай байх;
  • Мэдээлэл сурталчилгааны үйл ажиллагаа өрнүүлэх чадамжтай, хоёроос доошгүй жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсан туршлагатай, цахим хуудас, мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээ ашиглах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах зэрэг ажилд зохих туршлагатай 2-оос доошгүй мэргэжилтнээс бүрдсэн багтай байх;
  • Хуулийн этгээдийн бүртгэлтэй иргэний нийгмийн байгууллага байх;
  • Олон нийтийн харилцааны бүтээгдэхүүнийг хэвлэлд мэдээлэл, нийгмийн сүлжээ  зэргээр түгээх нөөц чадамжтай бол давуу тал болно.
 
АЖИЛ ГҮЙЦЭТГЭХ ХУГАЦАА                          
 
2020 оны 9 дүгээр сараас 2021 оны 1 дүгээр сарыг дуустал.
 
ГҮЙЦЭТГЭХ АЖИЛ
 
Нийгмийн маркетингийн мультимедиа агуулга тэр дундаа подкаст, богино хэмжээний бичлэг, хэвлэмэл бүтээл зэрэг мэдээлэл харилцааг үр дүнтэй хүргэх бүтээгдэхүүний загвар, санааг боловсруулж, бүтээх, түгээх.
 
ТЭРГҮҮЛЭХ СЭДЭВ, ЧИГЛЭЛ:
 
  • Эрэгтэй, эмэгтэй хүний гэр бүл, нийгэмд гүйцэтгэх үүрэг, оролцооны талаарх хүлээлт, хэвшмэл ойлголт, түүнийг өөрчлөх;
  • Хувийн хэвшил, хөдөлмөрийн зах зээл дэх жендэрийн асуудлууд, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийн баталгаагүй байдал, шийдвэрлэх арга зам;
  • Шинжлэх ухаан, техник, инженер, математик, мэдээллийн технологийн салбарт охид, эмэгтэйчүүдийн оролцоо гэх мэт.
Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль болон үндэсний хөтөлбөрт тусгагдсан тэргүүлэх чиглэлүүдээс хамааран бүтээгдэхүүний агуулга өөр өөр байж болно.
 
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
Шалгаруулалтад оролцох ИНБ нь дээрх ажил, үйлчилгээг гүйцэтгэх хүсэл сонирхол, саналаа илэрхийлсэн албан бичгийг байгууллагын танилцуулга, холбогдох ажлын туршлага, багийн гишүүдийн анкет, байгууллагын гэрчилгээ болон хийж гүйцэтгэх ажил, бүтээл, агуулгын саналыг зохиол, хуваарийн хамт ирүүлнэ.
 
Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй дээрх шаардлагыг хангасан байгууллага 2020 оны 8 сарын 25-ны өдрийн 18:00 цагаас өмнө gerel.o@eastmaven.co, project@gender.gov.mn  хаягаар материалаа ирүүлнэ үү.
 
Хаяг: Дипломат төв, 504 тоот ЮНЕСКО гудамж, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо,
Улаанбаатар 14220 Ийст Мэйвен /East Maven/
Утас: +976 70105569 +976 88779173
Имэйл: hello@eastmaven.co