Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг дэмжих хүрээнд Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтаар Монгол Улсын жендэрийн нөхцөл байдлын талаар Ажлын албаны дарга Т.Энхбаяр мэдээлэл хүргэж, УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлэгтэй хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо.
Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх С.Лүндэг, Д.Сүхжаргалмаа, Жендэрийн үндэсний шинжээч Б.Долгор нар оролцов.