“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ” БАРУУН БҮСИЙН СУРГАЛТ ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийг 2019-2021 онд хэрэгжүүлж эхлүүлээд байна. Энэ хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “ Оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ болон мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” баруун бүсийн сургалтыг 2020 оны 8 дугаар 20-21-ний өдрүүдэд Говь-Алтай аймагт зохион байгуулж байна.
Тус сургалтад баруун бүсийн 7 аймгийн иргэний нийгмийн байгууллагуудын 70 гаруй ИНБ-уудын төлөөллүүд оролцож байна. Сургалтаар орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл харилцааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхад суралцаж байна.
Бүсийн сургалтын нээлтийг Говь-Алтай аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга Н.Ганбат хийж, Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр үндэсний болон салбар, орон нутгийн хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулав.