“ОРОЛЦООНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН ОЛОН НИЙТИЙН МЭДЭЭЛЭЛ ХАРИЛЦААНЫ ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ” ТӨВИЙН БҮСИЙН СУРГАЛТ БУЛГАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн Газар, Жендэрийн Үндэсний Хороо нь Азийн хөгжлийн банктай хамтран “Иргэний нийгмийн оролцоотойгоор жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь” техник туслалцааны төслийг 2019-2021 онд хэрэгжүүлж эхлүүлээд байна. Энэ хүрээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтэд иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээлэл, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, төрийн албан хаагчид болон орон нутаг дахь төрийн бус байгууллагуудын чадавхыг дээшлүүлэх зорилгоор “ Оролцооны хяналт шинжилгээ үнэлгээ болон мэдээлэл харилцааны чадавх бэхжүүлэх” зүүн бүсийн сургалтыг 2020 оны 8 дугаар 27-28-ны өдрүүдэд Булган аймагт зохион байгуулж байна.
Тус сургалтад төвийн бүсийн 7 аймгийн Төрийн болон иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд оролцож байна.
Сургалтаар орон нутгийн жендэрийн дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт шинжилгээ үнэлгээ хийх, түүнчлэн жендэрийн эрх тэгш байдлын талаарх иргэд, олон нийтийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх мэдээлэл харилцааны үйл ажиллагааг хэрэгжүүлэх чадавхад суралцаж байна.
Булган аймгийн Засаг дарга, Жендэрийн салбар хорооны дарга З.Батзориг, Жендэрийн Үндэсний Хорооны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Т.Энхбаяр, нар бүсийн сургалтын үйл ажиллагааг нээж үг хэллээ.