Сэтгүүлч бэлтгэдэг их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрт жендэрийн асуудлыг тусган нэвтрүүлэх ажлын хэсгийн уулзалт боллоо.

Монгол Улсын хэмжээнд сэтгүүл зүйн мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн ерөнхий суурь болон заавал судлах мэргэжлийн хичээлүүдэд жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг тусган нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг Жендэрийн үндэсний хорооны ажлын албаны даргын тушаалаар байгуулсан.
Тус ажлын хэсэгт Монгол Улсын Их Сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, Pадио телевиз медиа урлагийн сургууль, Отгонтэнгэр их сургууль, Идэр их сургууль, Зохиомж дээд сургууль, Кино урлагийн дээд сургууль, Улаанбаатар эрдэм дээд сургууль, Их засаг их сургууль, Сэтгүүлч коллеж, Сити дээд сургууль, Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль, Монголын үндэсний их сургууль, MIU зэрэг сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн багш нар ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд боловсруулсан жендэр, жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг тусган нэвтрүүлэх сургалтын модулийн төслийг Жендэрийн үндэсний хорооны ажлын алба болон холбогдох талуудад танилцуулж, санал солилцлоо.
Ажлын алба тус модулиар сэтгүүл зүйн багш нарт зориулсан сургалтыг 10 дугаар сард зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.