Нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт жендэрийн асуудлыг тусган нэвтрүүлэх ажлын хэсгийн уулзалт боллоо.

Нийгмийн ажилтан бэлтгэдэг их, дээд сургуулиудын хичээлийн хөтөлбөрийн ерөнхий суурь болон заавал судлах хичээлийн сургалтын хөтөлбөрт жендэр жендэрийн тэгш бус байдал, жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг тусган нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн уулзалт боллоо.
Тус ажлын хүрээнд “Жендэр ба нийгмийн ажил” сургалтын модулийн төслийг боловсруулсан бөгөөд модулийн төслийг Жендэрийн үндэсний хорооны ажлын алба болон холбогдох ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж санал солилцлоо.
Уулзалтаар сургалтын модулийн төсөлд ажлын хэсгийн гишүүдийн саналыг тусган сайжруулж, холбогдох их, дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрт тусган нэвтрүүлэх ажлыг эхлүүлэхээр зөвшилцлөө.
Түүнчлэн тус модулиар холбогдох их, дээд сургуулиудын багш нарт зориулсан сургалтыг зохион байгуулахаар боллоо.